Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулахаар боллоо

Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулахаар боллоо

Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулахаар боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр боллоо.

Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм.

Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд  түрээслүүлэх юм.

cэтгэгдэлүүд
  • ашгүй дээ. Байртай болох ойртлоо

  • une ni xed yum, boloo?

  • хаана хандаж,ямар материал бүрдүүлэх вэ

  • hamaatan sadan taniluuddaa ogood taraagaad duusah bailguidee

  • 4huuhedtei 2ulaa ajilladag zaluu humuust ogoh yum bolowuu tegeed deeguuree ideed taraagaad duuschih bailguidee yu ch gesen holoo ergetel yvaad uziedee

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account