Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

-О.Баасанхүү: Ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтийг Ерөнхий прокурорт тавина-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх нь зөв. Гишүүд хуулиа хамгаалж үлдэх хэрэгтэй. Би Ерөнхийлөгчийг ийм хорих тавьсныг гайхаж байна. Х.Баттулга бол эх оронч Ерөнхийлөгч. Монголоо ялуулах гэж байгаа Ерөнхийлөгч. Энэ удаад бусдын нөлөөгөөр хориг тавилаа гэж бодож байна. Энэ хууль бол МАНАН мафийн эсрэг гаргасан хууль’ гэлээ. Харин гишүүн О.Баасанхүү “Шууд утгаараа Ерөнхийлөгчийг сахал Эрдэнэбилэгээс авлига аваад ийм хориг тавьсан гэдэг утгатай үгийг нэг гишүүн хэллээ. Би Ерөнхийлөгчийг шалгуулах албан бичгийг Ерөнхий прокурорт явуулна гэж бодож байна. Гишүүд амныхаа зоргоор ийм юм ярьж болохгүй’ гэлээ.

Дөнгөж сая санал хураалт дуусч, гишүүдийн 66 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.

Б.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account