Нийслэлээс гарахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлээс гарахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлээс гарахгүй байхыг анхаарууллаа

B15E03BB-5A65-4A42-91CF-0CA5FF1FC4B3.jpeg

Өчигдөр Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо 15:30 цагаас эхлэн орсны улмаас Атар 13 гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрсөн тул Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Дуудлагаар Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.

Өнгөрөгч шөнө Дархан, Сэлэнгэ аймгуудын өмнөд хэсэг, маргааш буюу 16-нд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Сүүлд авсан мэдээллээр хотоос гарсан зорчигчдыг буцааж байгаа аж.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account