С.Төмөрбат АНУ-аас орогнол хүссэн, эсэх талаар мэдээлэл алга

С.Төмөрбат АНУ-аас орогнол хүссэн, эсэх талаар мэдээлэл алга

С.Төмөрбат АНУ-аас орогнол хүссэн, эсэх талаар мэдээлэл алга

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн билээ. Тэгвэл тэдний нэг болох нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг биедээ их хэмжээний доллартай АНУ-ын хил дээр саатуулагдсан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа зургадугаар сарын 27-нд  гэр бүлийн хамт Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу нэвтэрч, улмаар АНУ-ыг зорьсон гэж бичиж байна.

С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байгаад, улмаар ШШГЕГ-ын 461 дүгээр ангид амиа хорлосон гэгдэх Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү гэдгийг монголчууд мэднэ. Эмгэнэлт явдал гарсны дараа С.Төмөрбат хэвлэлд ярилцлага  өгөхдөө ээжийгээ буруугүй, хэлмэгдлээ хэмээн мэдэгдэж байсан. Хамгийн гол нь С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулагдсан, бүр орогнол хүссэн хэмээх мэдээллийн баттай, эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүнийг Америкийн хил дээр саатуулагдсан, улстөрийн орогнол хүссэн талаар албан ёсны мэдээлэл манай талд ирээгүй байгаа аж.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account