Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй байх ёстой

Үндсэн хуулийн нэр томъёо  салаа утгагүй байх ёстой

Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй байх ёстой

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд өнөөдөр хуралдлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, Ерөнхийлөгч эл шийдвэрийг батламжлахтай холбоотой заалтуудыг хэлэлцэх үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан доктор, профессор Н.Лүндэндорж “Үгийн төгс утгыг илэрхийлсэн томъёолол гаргах ёстой. Хууль зүйн бичлэгийн техникийг зөв хийх учиртай. Хуулийн заалт бүр нэг өгүүлбэр байна гэж үзээд байгаа, угтаа бол нэг санаа үргэлжилж байгаа тохиолдолд тухайн заалт дотроо багцаараа байвал хэрэглэж, тайлбарлах хүндээ оновтой, тодорхой болдог ач холбогдолтой” гэлээ.

    Үүний дараа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэг буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахтай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр доктор Н.Лүндэндорж “Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй, тов тодорхой, маш богинохон, монголчуудын хэлдгээр “шахсан бяслаг” шиг байх ёстой юм” хэмээв.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account