Ээлжит бус чуулганы хугацааг дахин сунгалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны
Үргэлжлүүлэх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Угаасаа ээлжит бус чуулганы гол үүрэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал. Энэ утгаараа гишүүд урд өмнөхөөсөө илүү хариуцлагатай, идэвхтэй, хурдтай, санаачилгатай ажиллах ёстой нь ойлгомжтой. Өнөөдөр тулгуур хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Гэхдээ өнөөдөр зарим гишүүн хуралдаандаа
Үргэлжлүүлэх

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.29) хуралдаан 11 цаг 03 минутад, гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Үргэлжлүүлэх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Гишүүдийн ирц ч 80 гаруй хувьтай байлаа. Гэвч УИХ-ын гишүүдийн кноп нэгэн зэрэг ажиллахаа больж, чуулган аргагүйн эрхэнд завсарлав. Техникийн саатал УИХ-ын дарга Г.Занданшатарыг ихэд ундууцуулсан бөгөөд “Техникийн гэнэтийн саатлыг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс аргагүй байна. Техникийн хэлтсийн дарга ажилдаа
Үргэлжлүүлэх

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргав. Хэлэлцээр нь есөн зүйлтэй бөгөөд манай хоёр орны нэгдэн орсон
Үргэлжлүүлэх

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын үеэр шударгаар бизнес эрхэлж буй хүмүүсээ цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Хууль дүрмийнхээ дагуу алт олборлож байгаа компаниудад Засгийн газар юм ярихгүй байгаа. Ном дүрэм, стандартынх нь дагуу зохих зөвшөөрлийг нь аваад ажлаа хийж буй уул уурхайн компаниудыг бид дэмжинэ. Харин хүн амьдрах орчны
Үргэлжлүүлэх

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн замбараагүй ашиглалт, үйл ажиллагааг цэгцлэх чиглэлээр ойр ойрхон цочмог арга хэмжээнүүдийг авсан. Үүнтэй зэрэгцээд МАН-ын олигархиуд Засгийн газраа огцруулах гэж байна гэдэг мессэж тараад амжсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын алхамаас УИХ дахь бизнес, улстөрийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих гэж байна гэдэг ойлголтыг
Үргэлжлүүлэх

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны
Үргэлжлүүлэх

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн билээ. Тус төмөр замын ажлын анхны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл уг төмөр замын ажлын явц, хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил хөрөнгө оруулалтын
Үргэлжлүүлэх

2019 оны 8 дугаар сарын 24-25-ны амралтын өдрүүдэд Францын Биарриц хотноо уулзаж байгаа “Их долоо”-гийн /G7/ удирдагчид ОХУ бүхий “Их найм”-ын бүлгийг сэргээх талаар ярилцжээ. Өмнө нь Дональд Трамп, Э.Макрон нар утсаар ярихдаа 2020 оны “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг урих асуудлыг хөндөж, тохиролцсон талаар олон улсын мэдээллийн агентлагууд уламжилж байлаа. Энэ удаагийн уулзалтаараа
Үргэлжлүүлэх

Create Account



Log In Your Account