Б.Хурц нарын хэргийн шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй

Б.Хурц нарын хэргийн шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй

Б.Хурц нарын хэргийн шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй

С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэргээр 3 шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 23-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Гэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан. Харин тус хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн хурлаар авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account