Дарханы шинэ замыг 11 дүгээр сард хүлээлгэж өгнө

Дарханы шинэ замыг 11 дүгээр сард хүлээлгэж өгнө

Дарханы шинэ замыг 11 дүгээр сард хүлээлгэж өгнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам стандарт биш учир засч, сайжруулна гэдэг яриа олон Засгийн газрыг дамжсан. Угаасаа тухайн үед улсын комисс хүлээж аваагүй зам юм билээ. Шаардлага хангахгүй болохоор мөн ч олон хүний амь нас, эрүүл мэнд энэ зам нэртэй там дээр хохирсон доо. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар авто зам гэдэг утгаар нь  шинэчлэх ажлыг эхлүүлсэн юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд уг зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар 2018 оны 7 дугаар сарын 23-нд  гарын үсэг зурж байлаа.  Энэхүү том бүтээн байгуулалтын ажил одоо ид өрнөж байна.  Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажлыг чанар муутай гэж яриад байгаа нь буруу ташаа. Суурины доод үе нь гэхэд л 30, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20, цементээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20, асфальтан битон хучилт нь 10 см юм. Тэгэхээр 80 см зузаан зам болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл урт настай зам болно гэж ойлгож болно. Замын ажлыг арваннэгдүгээр сард дуусгаж хүлээлгэж өгнө. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлын хувьд гэвэл “Компаниудтай өндөр шаардлагатай гэрээ хийн ажиллаж байгаа. Бороотой үед ч замчиддаа “Ажлаа битгий зогсоорой.  Ядаж карьераа ухаж, овоолго бий болго. Бэхжилтийн ажлаа гүйцэтгэ”  гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл нөгөө овоолсон шороог нь “Хуучин зам дээр шороо овоолж байгаад барих гэж байна” гэж яриад байна. Дарханы замын санхүүжилтын асуудал зөвлөх компани болоод төслийн удирдах нэгжээрээ шалгалт тавиад явсан дүнгээ гаргаж, Азийн хөгжлийн банкинд мэдээлээд түүний дараа төсвөө батлуулна. Ингэснээр санхүүжилт манай дансанд орохгүй. Шууд Азийн хөгжлийн банкнаас хуваарилна” гэсэн юм.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account