Ц.Содномдорж: Надаас хууль бус шинжилгээний хариу илрээгүй

Ц.Содномдорж: Надаас хууль бус шинжилгээний хариу илрээгүй

Ц.Содномдорж: Надаас хууль бус шинжилгээний хариу илрээгүй

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн мэдэгдлээ. Яг хэн гэдэг бөхөөс илэрснийг нууцалж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр бөхөөс илэрсэн бололтой юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор улcын цолтой бөхчүүд цахим хуудсаарaа дамжуулан мэдэгдэл хийж эхэллээ.

Тухайлбал, Улсын арслан Ц.Содномдорж өөрийн фейсбүүк хуудсандаа “Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа ирж, төрөлх сургуулийнхаа ойд зориулсан наадамд барилдаад явж байна. Баяр наадам маань сайхан болж өндөрлөлөө. Би өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж та бүхэндээ хандаж нэгэн мэдэгдлийг хүргэх гэсэн юм аа. Энэ нь допингийн гэх асуудалтай холбоотой мэдэгдэл юм. Өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 09-ны өдөр наадам зохион байгуулах хорооноос над руу ярьсан. Тэд “Таны шинжилгээний хариу ирсэн бөгөөд ямар нэгэн хориотой бодис илэрсэнгүй’ гэсэн хариуг надад өгсөн. Би сая хэвлэл мэдээллийн хэрэгслийг харахад Баяр наадам зохион байгуулах комисс маань “Ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй’ гэсэн мэдэгдэл өгч байна. Өчигдрийн хувьд Баяр наадам зохион байгуулах хорооноос надад “Бүх бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн’ гэсэн хариуг өгсөн. Хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай байгаа бололтой. Энэ асуудлыг эцэслэж зарлаачээ гэж Баяр наадам зохион байгуулах хороо болон Шадар сайдаасаа хүсч байна’ хэмээн мэдэгдлээ. Ц.Содномдорж арслангаас гадна Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага Д.Анар нар иймэрхүү утгатай мэдэгдэл хийгээд байна. Тэд хэнээс допинг илэрснийг зарлахыг шаардаж байгаа юм.

С.Бат

cэтгэгдэлүүд
  • зарлах хэрэгтэй

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account