У.Хүрэлсүхийг зайлуулахыг санаархсан бүлэглэл “сэрэх” үү?

У.Хүрэлсүхийг зайлуулахыг санаархсан бүлэглэл “сэрэх” үү?

У.Хүрэлсүхийг зайлуулахыг санаархсан бүлэглэл “сэрэх” үү?

 2018 оны 11 дүгээр сарын 19-нд УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан билээ. Огцруулах болсон шалтгаанаа “ЖДҮ-ийн хэрэг болон оффшор бүсэд хөрөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг нь эх оронд эргүүлэн авч ирэх чиглэлд Засгийн газар тодорхой алхам хийгээгүй” гэх зэрэг 7 үндэслэлээр тайлбарлаж байлаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан бүлэглэл анаж байгаад Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулсны ердөө маргааш нь У.Хүрэлсүхийг унагах санаархлаа хэрэгжүүлэх сөрөг дайралтад орсон хэрэг л дээ. Хэдийгээр М.Энхболд намын даргын тамгаа У.Хүрэлсүхэд хүлээлгэж өгөхдөө МАН-ын 100 жилийн ойг намаа ялуулсан амжилттайгаа данагар угтахыг ерөөж, Д.Хаянхярваа МАН-ын даргын сонгуульд ялагдсаныхаа дараа “Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш бид эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно. Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Би намын даргад өрсөлдөх чадамжтай юу гэдгээ бодож суухдаа сэтгэл догдолж байлаа. Энэ цаг мөчөөс эхлээд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ элдэв долоон зүйлээр дайрдагаа зогсооё. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе. Бидэнд үнэт зүйл гэж бий. Би ахмадаа хүндэлдэг, залуусаа хүндэлж, хайрладаг, алдаа оноогоо засч залруулдаг байгаасай гэж хүсдэг. М.Энхболд дарга улс төрийн амаргүй ачааг үүрч ирсэн. Танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. У.Хүрэлсүхэд би итгэж байна. Эвлэрүүлж явна гэдэгт бүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой”  хэмээн “ухаарлын нулимс”  унагаж, уярал хайрын сэтгэлээ илэрхийлж байсан ч жилийн дараа Ерөнхий сайд, намын даргаа огцруулах саналыг өргөн барьсан л юм даа.

Нөгөө намын шинэ даргаа хүрээлэх, дэмжих, эв нэгдлээ нэгдүгээрт шүтэх асуудал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах хүртэл ёстой л мартагдсан дууль болох шахсан. Харин УИХ-ын даргыг шинээр сонгосны дараа байдал нэг хэсэгтээ намжсан. МАН дотор ч элдэв сөрөг явуулга, намын даргын эсрэг “үзэл суртал”-гүй өдөөн хатгалга өрнөж байгаа, эсэхийг олж харахад төвөгтэй болсон юм. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байгаатай зэрэгцээд өнөөх “эсэргүү 27”-ын зүгээс өөр үг яриа цухалзаж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг эхнээсээ эсэргүүцэж байгаа юм. Нэг талаас Тост, тосон бумбын нуруунд олборлолт явуулж байсан “Саунд гоби сэндс” ХХК-ийн лицензийг цуцалж, улсын тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор ч У.Хүрэлсүхийн эсрэг хөдөлгөөн сэрж байж болох юм гэдэг хардлага байна. Хэрвээ Ерөнхий сайд үнэн зөвийн төлөө явж, зоригтой хөдөлж байгаа л бол түүнийг яг одоо  тойрон хүрээлэх хэрэгтэй гэсэн байр суурь ч МАН-д хүчтэй байгаа аж.

Д.Дорж

 

cэтгэгдэлүүд
  • хүрэлсүхийн попордох ч хэтэрлээ нэг хашиграад улс орноо аж ахуй бизнес эрхэлэн амьдарч байгаа иргэдээ үймүүлээд харин юу ч хийдэггүй зөвхөн улс төр хий хийрхэлээр нийгмийг үймүүлж байдаг хэсэгт нь таалагдлаа гэж толгойгоо эргүүлж хээгүй найзархаг шудрага шуурхай шийдвэр гаргадаг хүний дүрд тоглох тоглолт нь бодит амьдрал дээр юу ч үгүй хоосон байх нь харамсалтай л байна удахгүй монголчууд бага шиг хохирч эднээс салахсан үнэндээ хүрэлсүх ажлын хэцүү нэг насаараа нэг юмны төлөө зүтгэх муу хүмүүс муу төр засгаас жирийн аж ахуй уул уурхай бизнес эрхлэгчид хүмүүс олноороо хохирдогыг өөрөө хийж байгаагүй учир мэдэхгүй зовлонтой л доо нийт монголчуудын эрх ашиг улс орны гэж орилохоосоо өмнө их л юм бодох мэдэх хэрэгтэй шүү

  • хүрэлсүх шиг зоригтой хүнийг ард түмэн хүлээж байж

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account