У.Хүрэлсүх: Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөх цаг болсон

У.Хүрэлсүх: Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөх цаг болсон

У.Хүрэлсүх: Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөх цаг болсон

-Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү-

Өнөөдрийн байдлаар нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл аймаг орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр зорилготой Улсын oнцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ “Махны үнэ дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Хэллээ шүү! Дараа нь янз бүрийн тайлбар тавиад хэрэггүй” хэмээн хатуухан анхааруулав.

Тэрбээр мөн “Монголын төрд олигархиуд орж ирснээс болж төрийн үйл ажиллагаа гацаанд орж байна. Тэр олигархиудтай тэмц. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархиудаас болоод Монгол төр гутамшигт байдалд ороод байна. Монголын төр мөнгөний өмнө, олигархиудын өмнө өвдөг сөхөрч болохгүй. Би хууль бусаар Монголын ард түмний баялгийг хувьдаа завшсан олигархиудыг хэлж байна. Цаашдаа Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Ингэж байж төр ариусна. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигархи бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй. Монголын төрд сүүлийн 30 жил дутагдсан зүйл бол энэ. Одоо хийх цаг нь болсон. Үүний өмнө битгий шантарч, битгий халтар цаасанд битгий худалдагдаарай. Ам руу нь мөнгө чихээд болдог юм гэж ярьдаг хүмүүс бий. Шүүх дээр очоод асуудлаа шийднэ гэж ярьдаг хүмүүс бий. Монголын шүүх өөрчлөгдсөн. Монголын шүүх бүгдээрээ хонгилд үйлчилдэггүй. Улс орноо гэсэн сэтгэлтэй шударга шийдвэр гаргана гэж бодож байна. Тиймээс Монголын хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөж газар нутгаа хамгаалалтад авая. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл эх орныг чинь ухаад дууслаа. Албан тушаалтнууд ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өгцгөө. Энэ төрд хийх хүн байгаа. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэж шалгана. Ингэж цэгцэлж авъя. Ингэхгүй бол улс орон чинь хэцүүдлээ. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу? Эко системийг хамгаалахын төлөө ямар ч албан тушаалтан, ямар ч хууль дүрэм бөхийх ёстой. Үүний эсрэг хууль дүрэм гэж байх ёсгүй. Нийгмийн хууль байгалийн хууль дор байдаг. Хамгийн агуу хууль болсон байгалийн хуулийг зөрчиж огт болохгүй. Эх орон бол газар нутаг, хүн ам дээрээ оршин тогтдог. Эхний ээлжинд хууль бусаар баялаг хулгайлж байгаа хүмүүстэй тэмцэх ёстой. Үүнийг Ерөнхий сайдын хувьд зориуд хэлье. Аймгийн Засаг дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай. Сумынх нь Засаг даргад авлига өгөөд Тост, тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсон. Түүн дээр хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Нүдэн дээр чинь авлига хийгдэж байхад таслан зогсоох ёстой. Сайд нь байна уу, УИХ-ын гишүүн байна уу, ер нь хэн байх нь хамаагүй улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол таслан зогсоох ёстой. Би ард түмнийхээ өмнө хэлж байна. Монгол Улсад шударга ёс тогтоох нь төрийн үүрэг. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Дарга нар минь анхаарч ажилла. Шударга ёсыг тогтоохын төлөө хатуу бай. Ямар нэгэн байдлаар та нарыг дарамтлаад байгаа бол хэл. Та нарыг хамгаална, төр томилсон хүмүүсээ хамгаална. Төрийн сүлд та нарыг харж байгаа. Зоригтой, зүрхтэй бай. Эх орноо бүтэн авч үлдье гэвэл үүнийг хийхээс өөр арга байхгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. Хэнийг нь сонгох ёстой, хэнийг нь сонгохгүй гэдгээ мэддэг болсон. Тиймээс хулгайч нар Монголын төрд битгий гараасай гэж бүгдээрээ ажиллах хэрэгтэй. Бүх намуудад уриалж байна. Манай намын нөхөд ч үүнд анхаарах ёстой. Хулгайч нарыг битгий дэвшүүлээрэй. Хулгай хийнэ, “концессдоно”, “ждүдэнэ”. Ийм төр байж болохгүй. Үүний төлөө би хэзээ ч нугарахгүй, айхгүй. Намайг худалдаж авна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй гэдгийг би олигархиудад хэлж байгаа” гэлээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • Zorigtoi xun uur yum aa

  • зоригтой хүний хийдэг ажил арай биш байхаа эрх мэдэл байхад энэ дайны үг хэлэлгүй яахав ирэх жил улаан байхгүй ямар юмныхаа толгойгоороо хариуцах вэ ? 66 сая малтай 3 -хан сая хүнтэй улсын мал бэлтгэлийг ченж нэртэй луйварчид малын хулгайч нараас салгаж шийдэж чадахгүй байгаа засгийн газрууд ямар төр байх вэ ? дээ нэгнийхээ толгой түрүү ярихаас тоймтой юм хийх арга зориг зүрхний аль нь ч алга даа ингэж хашигарч ядарсан иргэдээ хуурахаас

  • монгол 25 -хан сая малтай байхдаа мал бэлгэлээ хийж чаддаг тэр битгий хэл экспорт хийчихдэг байсан юм шүү одоо ямар 25 -н сая хүнтэй болчихсон биш жилд билчээрийн цөлжилтийн дайсан ямаа хониныхоо 25 -н сая орчмыг нь боломж олдвол экспортлохгүй бол удахгүй газар нутгийн чинь 50 хувь цөлжих нь ямаа малчинд ашиг өгч байгаа мэт харгдавч нийт гаргасан өртгийнхөө 10 -н хувийг ашиг болгон олдог гэвэл уурлаад үхэх байхдаа учир нь байгалийг хүний юм шиг үнэггүй хэрэглэж байгаа шүү дээ дээр нь арчаагүй төр засгаас попордуулж ноосны ноолуурын мах бэлтгэлийн өшөө олон мөнгө авч хариуцлага хөгжил гэдэг юмыг сонсохыг хүсэхээ больсон энэ үеийн мянгатуудтайгаа байгалаа газар нутгаа цөлмөж дуусах нь дээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account