Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох саналыг хүлээж авахгүй гэв

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох саналыг хүлээж авахгүй гэв

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох саналыг хүлээж авахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Манай намын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярьж байгаа. Өмнөх долоо хоногийн дөрөв дэх өдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгч, бас АН-тай зөвшилцөх санал гарсан. Өчигдөр АН-аас албан ёсоор 25 санал ирүүлснээс 17-г нь хүлээн авах боломжтой гэж үзсэн. Тэр 17 санал бол УИХ-ын болон Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэж болохоор санал байсан юм. Тухайлбал парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр оруулсан өөрчлөлтийг дэмжсэн. Харин үлдсэн 8 санал огт тусгагдаагүй санал байсан учраас хэлэлцэх боломжгүй гэж үзээд дэмжээгүй. Тухайлбал, Олон улсын шүүх байгуулах, парламентаас Ерөнхийлөгчийг сонгох гэх мэт саналуудыг хүлээж авах боломжгүй. Харин сонгуулийн тогтолцооны хувьд УИХ дахь АН-ын зөвлөлөөс холимог тогтолцоог санал болгосон. Энэ асуудлыг хоёр тал ярилцаж байна” гэсэн юм.

Эрх баригч МАН-ын бүлэг ийм шийдвэр гаргалаа. Харин одоо АН асуудалд хэрхэн хандахыг харах л үлдлээ. Тэд хэрвээ албан ёсоор дэвшүүлсэн 25 саналаа бүгдийг нь дэмжүүлэхийг санаархвал Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хойшлох нь тодорхой. Талууд бүгдээрээ их өөрчлөлтийг хүсч, хүлээн зөвшөөрч л байгаа бол зөвшилцөхөөс өөр арга алга. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараар толгойлуулсан Зөвшилцөх ажлын хэсгээс нэг шийд гарах биз ээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • УИХ-аас сонговол олонхийн бүлгийн хүн л ялж таарна ш даа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account