ОХУ-ыг оролцуулсан “Их найм”-ыг сэргээх талаар ярилцжээ

ОХУ-ыг оролцуулсан “Их найм”-ыг сэргээх талаар ярилцжээ

ОХУ-ыг оролцуулсан “Их найм”-ыг сэргээх талаар ярилцжээ

2019 оны 8 дугаар сарын 24-25-ны амралтын өдрүүдэд Францын Биарриц хотноо уулзаж байгаа “Их долоо”-гийн /G7/ удирдагчид ОХУ бүхий “Их найм”-ын бүлгийг сэргээх талаар ярилцжээ. Өмнө нь Дональд Трамп, Э.Макрон нар утсаар ярихдаа 2020 оны “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг урих асуудлыг хөндөж, тохиролцсон талаар олон улсын мэдээллийн агентлагууд уламжилж байлаа.

Энэ удаагийн уулзалтаараа их 7 гүрний удирдагчид Иран улс цөмийн зэвсэг эзэмшихийг зөвшөөрөхгүй хэмээн санал нэгтэй үзсэнээс гадна  уг асуудлыг дипломат арга замаар шийдэх талаар ярилцсан байна. Ялангуяа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Ойрхи дорнодын асуудлыг энхийн арга замаар шийдэхэд хувь нэмрээ оруулна хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн дагаж мөрдөх ёстой гэдэгтэй их орны удирдагчид санал нэгджээ. Хойд Солонгос дээрх уулзалттай зэргэцээд пуужингийн ээлжит туршилтаа хийсэн нь “Их долоо”-гийнхны нухацтай авч хэлэлцэх чухал асуудлын нэг болжээ.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account