У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцийн хогийг зулгааж байгаа

У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцийн хогийг зулгааж байгаа

У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцийн хогийг зулгааж байгаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын үеэр шударгаар бизнес эрхэлж буй хүмүүсээ цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Хууль дүрмийнхээ дагуу алт олборлож байгаа компаниудад Засгийн газар юм ярихгүй байгаа. Ном дүрэм, стандартынх нь дагуу зохих зөвшөөрлийг нь аваад ажлаа хийж буй уул уурхайн компаниудыг бид дэмжинэ. Харин хүн амьдрах орчны эх сурвалж болсон эко системийг хууль бусаар эвдэж сүйтгэж байгаа тэр уул уурхайтай тэмцэнэ. Би бизнесийн ертөнцөд ургасан хог шарилжийг зулгааж  байгаа болохоос биш зүлгийг нь зулгаагаагүй шүү. Энэ хог шарилж болж ургасан олигархиуд та нарын бизнесийг хулгайлж авч байгаа. Бизнес хийж баялаг бүтээж байгаа та нарын боломжийг хулгайлж авч байгаа юм” хэмээсэн нь уулзалтад оролцсон бизнесмэнүүдийн талархалыг хүлээв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх улирал тутам бизнес эрхлэгчидтэй уулзаж байхаа илэрхийлэв.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • хог ургамал бол монгол орны бүх салбарт шарилж шиг болсон нь үнэн шүү харин уул уурхайн салбарт хог ургамалаа зулгаах гээд сэтгэлгүй залхуу нэг удаагийн цэвэрлэгээг өнгөрөөх гэсэн нөхдүүд чинь олон он жил ургах гэж ашигт малтмалын газар мэргэжлийн хяналт бодлоггүй яамны чинь муугаас болж хохирч ирсэн ядруухан ургах гэхээр нь гишгүүлж ирсэн зүлгүүдийг хайхрамжгүй хамт зулгаагаад хаяад байгааг яах вэ ? зарим та нарыг авчираад тарь гэхээр чинь авчирч тарих гэсэн гадны зүлгүүд чамгүй зулгаагдлаа ингээд хамт зулгааж хаяад байвал юу ч үгүй цулгй газар үлдэх нь ерөнхий сайдаа дарга сайд нараа болохгүй бол дарагын зүлгээ ялгадаг зэрлэгээ таньж зулгаадаг хүмүүсийг хүлээхээс өөр зам үлдэхгүй нь зхиргааны шүүхийнхэн ялгаж салгаж тарьдаг ургуулдаг хүмүүст нь өгөх нүсэр ажилтай үлдлээдээ

  • хог ургамалыг зулгааж байх хэрэгтэй л дээ зарим нөхцөлд ургамал тааруухан таньдаг хуурмагхан зулгаасан болж бусдад харагдаж өнгөрөөх гэсэн нөхөд таарвал дунд нь хэрэгтэй ургамалыг нь танихгүй зулгааж хаяад юу ч ургахгүй болгочих вий дээ тэвдсэн үед ч хог ургамал хэдэн малын аминд ордог үе байдаг шүү одоогийн байдлаар ялгалгүй бүгдийг ньь зулгааж хаяж байна зарим дүүрэгт гурван жил зэрлэг таних гэж үйлээ үзээд шальсангүй одоо ч өвөл болох нь харшилтай болохоосоо өмнө хугацаа нь дуусвал жаахан эмийн ургамал идэх жимс мөөгтэй боллоо энэ газар хатвал хатна биз арья гэсэн нөхдүүд багагүй бий шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account