Засгийн газраа огцруулах тэнэг үйлдэл хийх хүн байхгүй гэв

Засгийн газраа огцруулах тэнэг үйлдэл хийх хүн байхгүй гэв

Засгийн газраа огцруулах тэнэг үйлдэл хийх хүн байхгүй гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн замбараагүй ашиглалт, үйл ажиллагааг цэгцлэх чиглэлээр ойр ойрхон цочмог арга хэмжээнүүдийг авсан. Үүнтэй зэрэгцээд МАН-ын олигархиуд Засгийн газраа огцруулах гэж байна гэдэг мессэж тараад амжсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын алхамаас УИХ дахь бизнес, улстөрийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих гэж байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэх ашиг сонирхол сүүлийн хэд хоногт цухалзаад авлаа. Гэхдээ У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өргөн барьж байсан МАН-ын нэр бүхий 27 гишүүн ийм яриаг эрс эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Нэлээд хэд хоногийн өмнөөс У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорно. Огцрох нөхцөл нь бүрдчихлээ. Ийм хүмүүс бүлэглэн Засгийн газрыг огцруулах гэж байна гэх мэтчилэн яриа гараад байгаа нь манай нам руу гаднаас шидэж байгаа чулуу юм болов уу гэж харж байна. Засгийн газраа огцруулъя гээд манай нам дотор ямар ч яриа хэлцэл болоогүй. Болохгүй. Бодоод үз. Засгийн газрыг унагах цаг хугацаа мөн үү. Манайхан нам дотроо сэлэм эргүүлж багагүй хугацаанд явсан. Одоо болно. Ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах цаг хугацаа бидэнд бага үлдсэн. Бид Үндсэн хуулиа хэлэлцээд баталж чадлаа гэхэд түүний араас 2020 оны Улсын төсөв, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаас эхлээд томоохон ажлууд их бий. Энэ дундуур засгаа унагая гээд явах ямар ч тэнэг хүн байхгүй гэж бодож байна. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэж дуусах гэсээр байтал 2020 он гарна. Бүр муугаар бодоод засаг уналаа гэхэд бид Засгийн газраа байгуулж чадахгүй засаг ч үгүй, нам ч үгүй сонгуульд орох юм уу? Тийм тэнэг үйлдэл хийх хүн байхгүй ээ. Засгийн газрыг огцруулна гэдэг худлаа. Ийм яриа байхгүй гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй” хэмээн байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Ингэж ярьсан хүн үгнээсээ буцна гэж байх уу? Энэ мэт уур амьсгалаас шинжвэл МАН дотроос Засгийн газраа огцруулах санал санаачилга, тийм эрсдэлтэй оролдлого гарахгүй нь ойлгомжтой байна. Нэг ёсондоо Ерөнхий сайдын нэр хүнд тогтвортой өсч, энэ хэрээр МАН-ын рейтинг нэг түвшингээ бариад ирэхээр эрх баригчдыг хагаралдуулах, гаднаас нь өдөөн хатгах оролдлого илэрхий ажиглагдаж байх шиг байна гэж улстөр судлаачид дүгнэж байгаа юм.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • тийм байлгүй дээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account