В.Путины айлчлалын үеэр зарим замуудыг түр хугацаагаар хаана

В.Путины айлчлалын үеэр зарим замуудыг түр хугацаагаар хаана

В.Путины айлчлалын үеэр зарим замуудыг түр хугацаагаар хаана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор 02-ны өдөр /ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ/ зочин Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. 03-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account