Ц.Амгаланбаатарт 500 саяыг амлаж бусдыг гүтгүүлсэн гэв

Ц.Амгаланбаатарт 500 саяыг амлаж бусдыг гүтгүүлсэн гэв

Ц.Амгаланбаатарт 500 саяыг амлаж бусдыг гүтгүүлсэн гэв

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам”-ыг хамтдаа үүсгэн байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Б.Хурц нарыг шүүх хурлын дараа иргэд олон нийт мэдээлэл авахыг хүсч байгаа. 16 настайдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж мэдүүлэг өгсөн Ц.Амгаланбаатар гэдэг этгээд бий. Энэ нөхөр Төрийн гурван өндөрлөгт болон УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн байдаг. Тэр захидлаа нотолж бидэнд дахин захидал ирүүлсэн. Тэр захидалд нь “Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг надад өгнө гэж хэлсэн. Мөн гадаадад гаргаж амьдруулна гэж надад амласан. Тийм учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөг ч өгөөгүй, намайг гадаадад руу ч гаргасангүй. Тийм учраас би дахиж гүтгэж чадахгүй” гэсэн байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ гэмт хэргийг хийгээгүй, биднийг эрүүдэн шүүж энэ хэргийг хүлээлгэсэн гэдэг байр суурь дээрээ өнөөдрийг хүртэл хатуу зогсож байна. Ээжийнх нь хашаа руу цогцос шидсэн нь нотлогдсон. Б.Содномдаржааг хавиргыг нь хуга цохиж дарамталсан нь нотлогдсон байна. Шүүх хурлаас хойш 14 хоногийн хугацаа өнөөдрөөс дуусч байна. Тиймээс прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Прокурор шүүхийн шийдвэрийг хүлээж авсны дараа ямар үйл ажиллагаа явуулахаас асуудал яаж үргэлжлэх нь шалтгаална гэж харж байгаа. Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэгдэнэ гэдэгт УИХ-ын Түр хорооны гишүүд бүрэн итгэлтэй байгаагаа дуулгая” гэв.

Л.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account