МАН гишүүдийн тоог нэмэхгүй байх дээр санал нэгджээ

МАН гишүүдийн тоог нэмэхгүй байх дээр санал нэгджээ

МАН гишүүдийн тоог нэмэхгүй байх дээр санал нэгджээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Ерөнхийлөгч өөрийн саналаа хүргүүлсэн билээ. Төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, хугацааг нь нэг жилээр нэмэх санал гаргасан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын тайлбарласнаар бол 1990 оны үетэй харьцуулбал Монгол Улсын хүн амын тоо өсч 3 сая 200 мянганд хүрсэн нь УИХ дахь ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх үндэслэл болсон юм байх. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцээд гишүүдийн тоог 99 болгож, хугацааг нь 5 жилээр тогтоох санал дэвшүүлсэн. Гэхдээ олонхийн бүлэг дотор энэ саналыг дэмжихгүй гишүүд байсан учир асуудлыг дахин авч хэлэлцжээ. Улмаар бүлэг өнөөдөр хуралдаж, гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэх саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийнхэн зөрүүтэй саналууд дээр нухацтай ярилцаж нэгдмэл шийдвэрт хүрсэн бололтой. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тал дээр сонгогчид төдийлөн нааштай хандахгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн болов уу.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • Анх гишүүдийн тоог яагаад 76-гаар тогтоосон юм бол?

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account