Бүлэггүй АН хэлэлцүүлгээс гарсан нь асуудалд нөлөөлөх үү?

Бүлэггүй АН хэлэлцүүлгээс гарсан нь асуудалд нөлөөлөх үү?

Бүлэггүй АН хэлэлцүүлгээс гарсан нь асуудалд нөлөөлөх үү?

Ц.Нямдорж: Давхар дээл тайлах асуудлыг шийдвэрлэх гэж байхад АН хэлэлцүүлгээс гарч байгаад харамсаж байна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарц үгүй. Энэ бол улс орон, ард түмний хувь заяатай холбоотой амин чухал асуудал гэдэг дээр МАН ч тэр, АН ч тэр санал нэгддэг. Ер нь том, жижиг бүх л улстөрийн намууд энэ сэдвийг дэмжиж, үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлж байгаа. Гэтэл АН өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарч байгаагаа УИХ-ын чуулган дээр мэдэгдлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбатын ярьж байгаагаас үзвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг АН-ын оруулсан хэд хэдэн саналыг унагасныг эсэргүүцэж байгаа учраас ийм алхам хийж байгаа аж.

Гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн  талаарх зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгохгүй бол буруу тийшээ болж байна. АН-ын төсөлд тусгагдсан зарчмын хэд хэдэн байр суурь дэмжигдээгүй тул УИХ-ын дахь АН-ын зөвлөл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай” гэсэн юм. АН-ын зөвлөл ийм шийдвэр гаргасны дараа гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундаас, давхар дээл тайлах асуудлыг шийдвэрлэх гэж байхад АН хэлэлцүүлгээс гарч байгаад харамсаж байна. Давхар дээл тайлах нь нэг намын асуудал биш. Олон нийт хүсч хүлээж, ямар нэг шийдэл байх хэрэгтэй гэж үзэж байхад төрийн эрх барьж байсан нам энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй” гэлээ. Гэхдээ нэлээд шуурхай өрнөж байсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг АН-ын акцаас болж хойшлох нь юу л бол. Учир нь тус нам УИХ-д бүлэггүй шүү дээ.

Юутай ч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахтай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • МАН-ын төслөөр хурдан хийгээчээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account