ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг баривчилжээ

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг баривчилжээ

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг баривчилжээ

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж 2015-2016 оны хооронд Замын-Үүдийн гаалийн байцаагчдын авсан авлигыг хурааж буй бичлэгийг үзүүлсэн юм. Нэр бүхий байцаагчид БНХАУ-аас орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг ямар ч хяналт шалгалтгүй улсын хилээр нэвтрүүлж, оронд нь авилга авсан байна. Гаалийн байцаагчид авилгын мөнгөө агааржуулагч болон орныхоо ард нуусан байсныг АТГ газар дээр нь илрүүлж хураасан аж.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг хоёр удирдах албаны хүнийх нь хамт өнгөрсөн шөнө АТГ-аас сэжигтнээр татан баривчилсныг комиссар Т.Баярхүү нотлов. Гэхдээ ямар хэргийн улмаас ийм арга хэмжээ авах болсныг одоогоор ярих боломжгүй гэлээ.

Д.Бат

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account