Ноён уул орчимд хууль зөрчиж лиценз олгогдсон

Ноён уул орчимд хууль зөрчиж лиценз олгогдсон

Ноён уул орчимд хууль зөрчиж лиценз олгогдсон

Н.Цэрэнбат: Ноён уул орчимд хууль зөрчиж лиценз олгогдсон байх магадлалтай

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулыг дархан газрын ангилалд авах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбогдуулж 12 тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. Анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад  нийт 21620 га газрыг авсан байдаг ч энэ бүс нутагт 12 лиценз олгогдсон. Үүнтэй уялдан Засгийн газрын 8 сарын 14-ний өдрийн 320 дугаар тогтоолоор батлагдсан Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлүүд, бүрдүүлсэн материалууд, лиценз олголтод хууль бус үйлдэл гарсан эсэхийг шалгах даалгавар авсан. Энд “Сентерра гоулд”, “Гацуурт” зэрэг таван компанид зөвшөөрөл олгогдсон. 1995 онд  орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан байхад ингэж лиценз давхардаж олгосон асуудал гарч  байгаа юм. Бидэнд байгаа мэдээ баримтаас харахад  хууль зөрчиж лиценз олгогдсон байх магадлалтай байгаа юм.  Тийм учраас хууль хяналтын байгууллагад  шалгуулж, улмаар Засгийн газар Ноён уул орчмын газрын дархан цаазат газрын ангилал, статусыг нь нэмэгдүүлэх гэж байна.  Тиймээс тухайн байгаль орчинд учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, тогтоож нөхөн төлүүлэх асуудал яригдана. Ноён уулыг дархлах саналыг УИХ-д өргөн баринагэлээ.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • аялал жуулчлалын бүс болговол ямар вэ?

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account