Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах саналтай гишүүд бий

Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах саналтай гишүүд бий

Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах саналтай гишүүд бий

-Гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй-

УИХ адхь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд УИХ-ыг хугацаанаас  нь өмнө тараах санал гаргаж, гарын үзсэг цуглуулж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалангаас тодруулбал “Парламент хугацаанаасаа өмнө тарах нь зөв гэж үзэх юм бол  энэ асуудал нам дээр яригдана. Удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд  яригдана.  Гэвч одоогоор энэ асуудал яригдаагүй. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар гишүүд өөрсдөө намынхаа удирдлагатай уулзаж, санал бодлоо ярьж байгаа  мэр сэр хүмүүс бий.  Тэдний санаа бодлыг сонсох,  хэлж ярьж байгааг нь дүгнэх үүрэг намын Ерөнхий нарийн бичгийн даргад байдаг. Тийм болохоор тэдний санаа бодлыг сонсох төдий л явж байна. Тэгснээс гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй” гэсэн юм.

Хачирхалтай нь УИХ-ыг тараахыг 2016 оноос эхлэн шаардаж байгаа АН одоо болохоор үүнээс өөр байр суурь илэрхийлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тараахыг дэмжихгүй байгаа юм.

Ц.Энх

cэтгэгдэлүүд
  • Үндсэн хуулиа өөрчилж чадвал сонгуулиа явуулсан нь дээр байх

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account