“60 тэрбум”-ын гэх хэргийг энэ сарын 26-нд шүүнэ

“60 тэрбум”-ын гэх хэргийг энэ сарын 26-нд шүүнэ

“60 тэрбум”-ын гэх хэргийг энэ сарын 26-нд шүүнэ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ыг босгоогүй ганц том пиар бол “60 тэрбумын хэрэг буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан явдал”. АН-ын нэр дэвшигчийг ялалт байгуулахад 60 тэрбум “үнэтэй хувь нэмэр” оруулсан билээ. Хэдийгээр тухайн үед прокурор уг асуудлыг авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа дахин сөхөж тавьснаар байдал эвгүйдсэн. Улмаар уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  энэ сарын 26-нд буюу пүрэв гарагт болохоор товлогдсон байна.

Ё.Бат

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account