Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж жилд 44 тэрбумыг тууж байна

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж жилд 44 тэрбумыг тууж байна

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж жилд 44 тэрбумыг тууж байна

АН-ын дарга асан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр МАНАН бүлэглэлд багтаж буй хүмүүсийг нэрлэе хэмээгээд доорх улстөрчдийн нэрийг дурдсан юм. Тэрбээр “МАНАН бүлэглэлийн толгойлогч нь Ц.Элбэгдорж, М.Энхболд. Дээрээс ирсэн зааврыг хууль хяналтын талаасаа гардан удирдан гүйцэтгэгч нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан, АТГ-ын дарга асан Н.Ганболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр.  Гар хөл  улстөрчид нь Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг,  Ж.Эрдэнэбат, Т.Бадамжунай, С.Бямбацогт,  Д.Хаянхярваа” нар гэлээ.

Тэрбээр мөн “Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө. Зөвхөн “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөгийг ганцаараа тууж байгаа хүн шүү дээ. Тэгээд дахиад намайг шүүхэд өг л дөө. “Эрдэнэт”-ийн овоолгын шороог ч үлдээхгүй П.Цагаантайгаа нийлээд үйлдвэр байгуулчихсан идэж байгаа хүн. Цаана нь “Эрдэнэт”- ийн 20 мянган иргэн үйлдвэр байгуулна гэж хөөцөлдөөд хоорондоо хэрэлдээд, тэднийг өөр хооронд нь цохилдуулаад л явж байгаа хүн. Ийм шударга бус юмыг бид хамтарч устгах ёстой шүү. Устгах устгахдаа сонгуулиас өмнө устгахгүй бол ямар ч сонгууль явуулна, дахиад л МАНАН гарч ирнэ. Би дандаа үнэн баримттай юм ярьж байгаа шүү. Үнэн л юм хэлнэ. Түүнээс биш гүтгээгүй” гэсэн юм.

cэтгэгдэлүүд
  • ард түмэн чинь шоронд хатаж байна, элбэгээ

  • уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account