Монгол Улсад кокс-химийн үйлдвэрийн салбарыг хөгжүүлнэ

Монгол Улсад кокс-химийн үйлдвэрийн салбарыг хөгжүүлнэ

Монгол Улсад кокс-химийн үйлдвэрийн салбарыг хөгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК МУИС болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монгол  Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгууллаа. Энэхүү  санамж бичгийг байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэж байна. Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар үзэглэсэн бөгөөд талууд нийгэмд манлайлагч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйг онцолсон юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Хүрэлцэн ирсэн та бүхэнд компанийн нийт хамт олныхоо өмнөөс мэнд хүргэе. Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсаар ирсний нэг нь өнөөдрийн арга хэмжээ болж байна. Юуны өмнө бид шинжлэх ухаанд суурилсан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладгаа илэрхийлж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг ТУЗ-ийн эхний хэлэлцүүлэгт оруулна. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон  ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал байгаа. Түүнчлэн нь Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлд хамтран ажиллах зорилго байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг  гээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье гэв.  МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд хийх зарим ажлыг дурдав. Тухайлбал, санамж бичгийн хүрээнд, МУИС-ийн оюутнуудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,  МУИС-д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “ЭТТ” ХК-ийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “ЭТТ” ХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, “ЭТТ” ХК-ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагчид, багш ажилчдад мэдээлэл түгээх зэрэгт хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв.
Энэхүү санамж бичиг байгуулснаар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлд хамтран ажиллах юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр, компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газраас гарсан тогтоолын хэрэгжилтүүдтэй холбоотой ажлын талаар товч танилцуулж, Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиглэлд  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.
Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан, “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Өнөөдөр надтай хамт манай хүрээлэнгийн нүүрсний чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг манай улсын өмнөө барьдаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Хүрээлэнгийн дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, судлахад  түшиц болох төв нь байж чадна гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой ордын нүүрсийг коксжуулах замаар Монгол Улсад кокс-химийн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавих, судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угаан баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угаан баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх,нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжийн судалгааг хийх, уул уурхайн салбарын хөгжил, технологи, үйлдвэрлэлийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг хийх ажлынхаа талаар ярилцлаа.
cэтгэгдэлүүд
  • за нэг иймэрхүү л далайцтай ажил хиймээр байгаа юм

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account