А.Ганбаатар: Хүний өмнөөс ял сонсмооргүй байна

А.Ганбаатар: Хүний өмнөөс ял сонсмооргүй байна

А.Ганбаатар: Хүний өмнөөс ял сонсмооргүй байна

Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нарт холбогдох 60 тэрбумын гэх шүүх хурал 2019 оны 9 дүгээр сарын 26-нд болох байсан ч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбатын хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулж билээ. Г.Мөнхбат Зүүнхараад шүүх хуралд оролцох болсон учраас шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээж авсан хэрэг л дээ.

Тэгвэл тус шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч А.Ганбаатарын өмгөөлөгч өөр шүүх хуралд оролцож байгаа учир 10 дугаар сарын 31-нийг хүртэл дахин хойшиллоо.

Xуралд 60 тэрбумын асуудлыг олон нийтэд анх цацсан Г.Доржзодов гэрчээр оролцохоор ирээд байсан юм. Харин түүний өмгөөлөгчөөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ажиллахаар иржээ. А.Ганбаатар хэвлэлийнхэнд хандаж “Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш гэж үзэж байна. Тиймээс намайг яллаж байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй. Шударга шүүх нь зөв шийдэх байх. Тийм уулзалт болоогүй. Бидний хоорондоо ярьсан зүйлийг л эвлүүлсэн” гэлээ.

А.Болдмөр

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account