Нарүхитог Японы эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглалаа

Нарүхитог Японы эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглалаа

Нарүхитог Японы эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглалаа

Хун тайж Нарүхитог Япон улсын Эзэн хааны сэнтийд заларсныг Олон улсад зарлан тунхаглах Төрийн их ёслол  Токиод болж байна. Уг ёслолын ажиллагааг Япон даяар Үндэсний баяр-амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм.

Японы шинэ Эзэн хаан Нарухито 180 гаруй орны хүндэт зочид төлөөлөгчид оролцсон ёслол дээр хэлсэн үгэндээ “Миний бие Үндсэн хуулиа сахиж, улс орон, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болж үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдгээ тангараглая” гэлээ. Мөн “Япон улс цаашид хөгжиж, ард түмнийхээ мэргэн ухаан, тасралтгүй хүчин чармайлтаар даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмэр оруулна гэдэгт эзэн хаан би чин сэтгэлээсээ найдаж байна” гэлээ. Эзэн хааныг үг хэлсний дараа Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо эрхэм дээдэст баяр хүргэж, сайн сайхан ерөөлийн үг бүхий уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ хэмээн “Japan today” уламжиллаа.

RTS2S7V2.jpg
RTS2S8KB.jpg

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account