Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах бололтой

Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах бололтой

Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах бололтой

Монгол Улс ФАТФ-ийн саарал жагсаалтад орохгүй. Хийж гүйцэтгэсэн ажлууд ийм үр дүнг хэлж байгаа гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч саарал жагсаалтаас мултраагүй. Улмаар Монголбанк руу чиглэсэн шүүмжлэл эрчимжиж эхэлсэн. Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг дуудаж уулзах үеэрээ “Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн. Үүнээс үзвэл Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах галт тэрэг хэдийнэ хөдөлж эхлэв бололтой.

Л.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account