Гэр хорооллын цахилгааны шөнийг тарифыг тэглэв

Гэр хорооллын цахилгааны шөнийг тарифыг тэглэв

Гэр хорооллын цахилгааны шөнийг тарифыг тэглэв

Улаанбаатарын утааг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны тарифийг хөнгөлөх тухай Засгийн газрын 199 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн тарифыг 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 100 хувь хөнгөлөхөөр болсон. Харин аймгийн төв болон 10000-аас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хувь хөнгөлнө.  Энэ онд 160.000 гаруй айл өрх 19.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болж байна. Энэ арга хэмжээний зардлыг Засгийн газраас улсын төсөв суулгах замаар шийдэж байгаа” гэлээ. Дээрх арга хэмжээнд 2019 онд 20 тэрбум, 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төсөвт тусгах ажээ.

Б.Баяр

cэтгэгдэлүүд
  • станц ачааллаа даах уу?

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account