60 тэрбумын гэх хэрэгт дөрвөн жилийн ял оноов

60 тэрбумын гэх хэрэгт дөрвөн жилийн ял оноов

60 тэрбумын гэх хэрэгт дөрвөн жилийн ял оноов

60 тэрбумын гэгдэх хэргийг шүүх хурал хэдэнтээ хойшилсон. Харин өнөөдөр уг хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж нийслэлийн ИТХ-ын дарга асан, нэгэн цагт нийслэлийн МАН-ын хороог удирдаж явсан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноолоо. Тэднийг төрийн албыг зарж наймаалцахыг завдсан, төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэж үзсэн байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө уг асуудалтай холбоотой бичлэгийг хуулийн байгууллага шалгаад эвлүүлэг гэж үзэж, хэрэгсэхгүй болгож байсан юм. Харин Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, тангараг өргөснийхөө дараахан уг асуудлыг дахин хөндөж тавьсан нь өнөөдрийн үр дүнд хүргэв бололтой.

Х.Болор

cэтгэгдэлүүд
  • ойлгох ч юм алга

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account