Ц.Нямдорж: “Оюутолгой” төслийг зогсоовол улс хохирно

Ц.Нямдорж: “Оюутолгой” төслийг зогсоовол улс хохирно

Ц.Нямдорж: “Оюутолгой” төслийг зогсоовол улс хохирно

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулсан Дубайн гэрээг Захиргааны шүүх хүчингүй болгосон билээ. Уг асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.
Сайд Ц.Нямдорж “Оюутолгойн төсөл хэрэгжих хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ бол манай ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний дүн шүү. Эзгүй говь талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг заралгүйгээр үйлдвэр боссон. Одоо далд уурхайн ажил ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд “Рио тинто” компани, охин компаниуд нь, гадаадын 15 банк оролцож далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тэнд 15000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20000 аж ахуй нэгж ямар нэг үйл ажиллагаа эрхэлж байгаа ийм л том төсөл. Намайг Хууль зүйн яаманд очсоноос хойш гурван асуудал “Оюутолгой” компани Монголын Засгийн газар хооронд яригдсан. Хөрөнгө оруулагч талаас гурван асуудал ярьсан. Нэгдүгээрт, танай УИХ гэрээг зогсоох шийдвэр гаргах гээд байна. Энэ нь танай байр суурь мөн үү?, хоёрдугаарт, танай Захиргааны хэргийн шүүх дээр гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байна. Танай байр суурь мөн үү? гэж. Мөн татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ асуудлыг эвийн журмаар шийдье гэсэн. Манайх албан ёсны хариу өгөхгүй байсаар хоёр жил болчихлоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа гэнэтхэн нэг өдөр Захиргааны шүүх хуралдаад тэр гэрээг хүчингүй болгочихлоо. Ингээд Оюутолгой төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Энэ асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүйн зөвлөл дээр яриад ямар ч байсан УИХ-аар ярьж байгаад эцсийн хариугаа өг гэсэн. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна гэдэг. Хөрөнгө оруулагчдын зүгээс танай оронд 9 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Бидэнд та нар юу өгсөн юм бэ гэсэн хоёр талын шахаасанд орсон талаараа компанийн төлөөлөгчид нь ирж ярьсан. Би энэ төслийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш, Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австрали улсуудтай, Дэлхийн банктай, ОУВС-тай харьцах харилцаа тасрах учраас санаа зовж байна. Энэ гэрээг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал маш өндөр. Тэгээд ялагдаад зардал төлөөд, хөрөнгө оруулалтыг буцааж төлөөд, үйлдвэрийг зогсоогоод, энэ үйлдвэрийн хувь заяа яах нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Ирээдүйд авч болох байсан ашгаа ч эд нар нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Иймд улсыг ийм хүнд байдалд орууж болохгүй. Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Шүүмжлээд байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ дөрөв орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт авчихаад байгаа нь бас үнэн. Хүний юм авчихаад аваагүй гэж зугатаалтай биш яах юм. Ёстой л бандан тас гэдэг зүйл 2015 онд болсон. Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Худлаа гэж зугатах уу? Ийм байдал бий болсон учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулалтын ТУЗ хуралдаж энэ төслийг цаашид явуулах уу, үгүй юу гэдгийг ярих гэж байна. Тэнд ажиллаж байгаа 15000 иргэний амьдрал юу болох вэ, 20000 аж ахуй нэгжийн амьдрал юу болох вэ? Хэт нь энэ улс дааж давшгүй өрөнд ороод дуусвал хэн хожих вэ? Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. “Рио тинто” гэдэг компани хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Энэ компанийн цаад талд Английн хатан хааныг дагасан улсууд байдаг. Энэ улсуудыг тойрсон Европын холбоо, дэлхийн том банкууд байгаа. Хүч тэнцвэргүй тулаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байна” гэв.

cэтгэгдэлүүд
  • Зөв өө. Ниргэсэн хойно хашгираад яахав. Төслийн цар хүрээ, заодлыг тооцоо, гаргалгааг муу хийсэн бол тэрийгээ хүлээгээд баримттай, үндэслэлтэй, судлагаатайгаар хөрөнгө оруулагч талтай ярьж, өөрчлөлт оруулах тухай ярих болохоос зогсоох тухай яриа байж болохгүй. Маргааныг таслах олон улсын шүүхэд очно гэхэд л бид зардлыг даах уу, одоо тэндээс амьдралаа залгуулж буй хүмүүсийг яахав гээд асуудал их байна. ” Эх оронч гишүүд” энэ буруу, муухай гэж хашгирахын оронд асуудлыг шийдэх талаар бодитой санал дэвшүүл. Хичнээн жил үүгээр бамбай хийж, Улсын Их хуралд суух вэ дээ, өөрсдөө мөн л хувалзын нэг л болсон.

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account