Өмгөөллийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй

Өмгөөллийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй

Өмгөөллийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй

Монгол Улсын 2020 оны төсөвт тусгасан нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх заалтад Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зөв хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны улсын төсвийн дөрвөн зүйлд хориг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2020 онд эхэлж, 2021-2022 он дамжин хэрэгжих барилгын ажлын жагсаалтад хэсэгчлэн, Ирээдүйн өв сангийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх заалтад тавьсан хоригийг хүлээн авах болжээ. УИХ-ын чуулганаар хоригийг эцэслэн шийдвэрлэсний дараа УИХ-ын Төсвийн байнгын хороо нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хууль боловсруулж, батлуулах юм.

Түүнчлэн Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчлэн хоригийг хүлээн авахгүй байхаар шийджээ. Уг хуульд Өмгөөлөгчдийн холбоо байгуулах асуудлыг тусгасан. 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Өмгөөлөгчдийн холбоог татан буулгаж, чиг үүргийг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлсэн. Хуульчдын холбоо өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тул давхардсан чиг үүрэгтэй холбоо байгуулах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан юм. Гэмт хэрэг шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог хуулийн этгээдүүд нэг нэгнээсээ хараат бус байх ёстой. Гэтэл хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд Хуульчдын холбоонд харьяалагдаж байгаа нь хараат бус байдалд нөлөөлж болзошгүй тул хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн МАН-ын бүлэг үзсэн байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

cэтгэгдэлүүд
  • зөв ш дээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account