Ж.Бямбадорж: Эрүү шүүлттэй холбоотой гомдол их байна

Ж.Бямбадорж: Эрүү шүүлттэй холбоотой гомдол их байна

Ж.Бямбадорж: Эрүү шүүлттэй холбоотой гомдол их байна

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2019 оны байдлаар ХЭҮК-т 599 гомдол ирснээс дийлэнх нь эрүүдэн шүүх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол эзэлж байна. Өөрөөр хэлбэл, цагдан хоригдож байгаа хүмүүс ихэвчлэн эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг ХЭҮК-т тавьдаг.  Энэ талаарх гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлдэг ч ХЭҮК асуудлыг дангаараа шийдвэрлэх, хянаж шалгах боломж хуулийн талаасаа байхгүй” гэлээ.

Мөн “Санхүү мөнгөний асуудлаар саарал жагсаалтад ордог бол хүний эрхийн асуудал шууд олон улсын хоригт хүргэдэг. Олон улсын хориг бол улс төрийн болон эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй. Монгол Улс Үндсэн хуульдаа “Олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ” гээд заачихсан. Түүнчлэн олон улсын гэрээ, конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон бол Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлчихсэн. Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд бид анхаарлаа хандуулах ёстой. Зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд манай улс саарал жагсаалтад орсны адил хориг арга хэмжээнд орж болзошгүй. Тиймээс бид хүний эрхийг хамгаалах тал дээр анхааралтай ажиллах ёстой” гэлээ.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account