Б.Жонсон тэргүүтэй Консерватив нам ялж байна

Б.Жонсон тэргүүтэй Консерватив нам ялж байна

Б.Жонсон тэргүүтэй Консерватив нам ялж байна

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй Консерватив нам Нийтийн танхимын сонгуульд ялж буйг “экзит полл” буюу санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулжээ. Б.Жонсон улс орноо Европын Холбооноос /ЕХ/ хурдан гаргана гэж амласан билээ.

Их Британи даяар явуулсан санал хураалтын дараах санал асуулгын дүнгээс үзвэл, пүрэв гарагт болсон ээлжит бус сонгуулийн дүнд Консерватив намынхан Нийтийн танхимын 650 суудлаас 368-ыг нь авахаар байна. Консервативчуудын гол өрсөлдөгчид болох Жерем Корбин тэргүүтэй лейбористууд 191 суудал, Либерал-ардчилсан нам 13 мандат, Шотландын үндэсний нам 55, Уэльсийн нам 3, Ногоон нам 1 мандат авна. Үүнээс гадна, урьдчилсан таамаглалаар бие даан нэр дэвшсэн 19 депутат парламентад орохоор байна.

Хэрэв сонгуулийн албан ёсны дүн экзит поллд үндэслэн гаргасан урьдчилсан таамагтай таарвал, консервативчууд хөтөлбөрийнхөө дагуу ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийг нэн даруй батлах бөгөөд  2020 оны нэгдүгээр сарын 31-нд Их Британи ЕХ-г албан ёсоор орхино.

“Экзит полл”-ыг социологийн “Ipsos” компани Их Британийн телевизийн томоохон сувгууд болох Би-Би-Си, ITV болон Sky сувгийн захиалгаар явуулжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account