Төрийн нарийн бичгийн дарга нарыг хүсэлтээр нь чөлөөллөө

Төрийн нарийн бичгийн дарга нарыг хүсэлтээр нь чөлөөллөө

Төрийн нарийн бичгийн дарга нарыг хүсэлтээр нь чөлөөллөө

Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Сонгуулийн тухай хуулиар бол нэр дэвшихийг хүссэн төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Гэхдээ Б.Баярсайханыг Элчин сайдад горилж ийм шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Харин Ц.Цэнгэлийг БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдож магадгүй гэдэг мэдээлэл байна. Нөгөө талаас 2020 оны сонгуульд нэр дэвших учир өргөдлөө өгсөн байж магадгүй гэнэ.

Ц.Цэнгэлийн хувьд өмнө нь Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд зэрэг албыг хашиж байсан, мөн УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан төрийн ажлын өндөр туршлагатай нэгэн.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account