Төрийн өндөрлөгүүдийн мэндчилгээний онцлох ишлэлүүд

Төрийн өндөрлөгүүдийн мэндчилгээний онцлох ишлэлүүд

Төрийн өндөрлөгүүдийн мэндчилгээний онцлох ишлэлүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэгш эрх, шударга ёс, баялгийн зөв хуваарилалт хүссэн ард түмний дуу хоолой сүүлийн нэг жилд олон өөрчлөлтийг бий болголоо. Нэг хэсгийн явцуу эрх ашигт үйлчилдэг болсон төрийн бодлого, нийт ард түмний нийтлэг эрх ашигт үйлчилж эхэлснээр шударга ёс сэргэн тогтож, баялаг эздэдээ хүрч, авлига хээл хахуулийн хэрэгтнүүд хуулийн хариуцлагын өмнө дуудагдаж, иргэдийн итгэл сэргэж байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, бүтээн байгуулалт эрчимжин, ажлын байрууд нэмэгдэж, гацаанд орсон дэд бүтцийн томоохон төслүүд эхэллээ. Монгол Улс саарал жагсаалтаас зургаан сарын дотор гарахаар бүхий л түвшинд ханцуй шамлан ажиллаж байна. Монголчууд бид үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. Энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай, хариуцлагатай жил. Улсаа биш намаа, эрх ашиг нэгтэй бүлэг фракцаа бодсон явцуу улс төр хийх цаг одоо биш ээ. Иргэн бүр эх орноо, ирээдүйгээ бодож шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай жил ирж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засаг 2016 онд 2.2 хувь болж унаж байсан бол эдийн засгийн өсөлт 2019 онд 7.3 хувь болж, сүүлийн гурван жилд 6 дахин нэмэгдлээ. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш 8 их наяд төгрөгийн дотоод, гадаад өрийг төлж барагдууллаа. Улс орны эдийн засгийг сэргээж тогтвортой хөгжлийг хангахад бизнес эхлэгчид, хувийн хэвшлиийнхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой хувь нэмэр оруулж байгааг зориуд тэмдэглэж баяр хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд олон жил яригдсан газрын тосны үйлдвэр, гангын үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, саарал усны үйлдвэр, сургууль, цэцэрлэг, автoзам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байна. 2020 онд 85 сургууль, 102 цэцэрлэгийг нэмж ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил эхэлсэн. Агаарын бохирдлыг ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр 40-50 хувь бууруулж чадлаа. Ирэх онд сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэрийг шинээр барьж байгуулна.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account