Хогийн пункерт гал гарснаас дөрвөн машин шатжээ

Хогийн пункерт гал гарснаас дөрвөн машин шатжээ

Хогийн пункерт гал гарснаас дөрвөн машин шатжээ

Шинэ оны эхний өдөр орон сууцны гаднах талбайд дөрвөн автомашин шатсан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Тодруулбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын, иргэн Ч-гийн Тоёота приус 30 загварын, иргэн М-ийн Тоёота коровон загварын, иргэн Д-гийн Санта Ри загварын суудлын автомашинд өглөөний 05.03 цагийн үед гал гарчээ. Тухайн үед дуудлага өгсөн байна.

  Харин Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай  05:08 цагт очиж, галыг шуурхай унтраасан аж. Хогийн пункерт гал гарснаас үүдэж, автомашинууд шатсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна.

 С.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account