Бичлэг: Би үүнийг хийж чадахгүй бол толгойгоо тасдая

Бичлэг: Би үүнийг хийж чадахгүй бол толгойгоо тасдая

Бичлэг: Би үүнийг хийж чадахгүй бол толгойгоо тасдая

Төрийн албыг зарж, 60 тэрбум босгох төлөвлөгөөг хэлэлцэж байгаа гэх бичлэгийг иргэн Г.Доржзодов нийтэд дэлгэсэн нь улстөрийн хүрээнээс хальж нийгэмд шуугиан дэгдээсэн билээ. Энэ бичлэгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хууль хяналтын байгууллага шалгаад эвлүүлэг гэж хаасан байдаг.

Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа сэргээн шалгахыг үүрэгдсэнээр байдал уг асуудалд нэр холбогдсон МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хувьд эсрэгээр эргэсэн билээ. Ерөнхийлөгч энэ асуудал дээр маш хатуу байр суурь баримталсан нь нөхцөл байдлыг хурцдуулсан гэсэн үг. Мөрдөн байцаалтын явцад М.Энхболд ийм яриа болох үед байгаагүй нь тогтоогдсон гэсэн учраас хэрэг Ц.Сандуй, А.Ганбаатар нар дээр тунаж үлдсэн. Улмаар анхан шатны шүүх энэ хоёр залууг буруутай гэж үзэж дөрвөн жилийн ял оноосон. Гэхдээ давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцааж, Г.Доржзодовыг шалгах шаардлагатай болоод байгаа.

Тэгвэл уг бичлэгийг Г.Доржзодов https://soundcloud.com/user-6313191-д байршуулжээ. Уг бичлэгт “Би энийг чадахгүй бол толгойгоо тасдая гэж бодож байгаа. Гэхдээ би төрийн албыг бүгдийг нь мөнгөтэй болгоод, дуртайг нь албан тушаалд аваачиж чадахгүй. Бат-Үүлийн алдсан алдаа энэ. АН-ын алдаа энэ. Яагаад гэвэл хүмүүсээс мөнгө аваад чадалтай байна уу, чадалгүй байна уу хамаагүй тавьсан. Ингээд бодлого нь унасан” гэх мэт яриа өрнөнө.

А.Баярт

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account