Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдана

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал  яригдана

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдана

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д орж иржээ. Улмаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна. “Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын таван гишүүн харьяалагддаг. Гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул хуралдааныг завсарлуулсан” гэж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээллээ. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг ямар үндэслэлээр тавих болсныг одоогоор мэдээлэх боломжгүй гэсэн юм.

Ө.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account