ЦЕГ: Дээрэм хийсэн тагнуулын ажилтнууд буу ашиглаагүй

ЦЕГ: Дээрэм хийсэн тагнуулын ажилтнууд буу ашиглаагүй

ЦЕГ: Дээрэм хийсэн тагнуулын ажилтнууд буу ашиглаагүй

Тагнуулын ажилтан гэгдэх хүмүүс дээрэм хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ талаар ЦЕГ албан ёсны мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд “Оросын Холбооны Улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно” гэсэн байна .

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account