Ц.Цэнгэл гадаадад Монгол Улсаа төлөөлөх чадвартай хүн

Ц.Цэнгэл гадаадад Монгол Улсаа төлөөлөх чадвартай хүн

Ц.Цэнгэл гадаадад Монгол Улсаа төлөөлөх чадвартай хүн

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Цэнгэлийг томилохоор өргөн мэдүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүний талаар сөрөг ойлголт өгөх зорилготой видео сошиалаар тарсан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар коронавирусын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр нэгэн сэтгүүлч Ц.Цэнгэлийн талаар асуухад сайд хариулахдаа “Элчин сайд гэдэг бол дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Олон тохиолдолд төрд өндөр алба хашиж байсан, төрийн бодлого хэрэгжүүлж байсан хүмүүсийг томилдог. Нэгдүгээрт, Болгарт суух Элчин сайд Болгар хэлтэй хүн байвал сайн байна. Гэтэл Болгар хэлтэй, Элчин сайдын түвшинд бэлтгэгдчихсэн хүн байхгүй. Ц.Цэнгэлийн хувьд ОХУ-д сургууль төгссөн, Орос хэлтэй. Мөн Консулын газарт нь орчуулга хийх, хэрэгтэй үед нь уулзалтуудыг нь зохион байгуулаад өгөх мэргэжлийн баг ажиллаж байгаа шүү дээ. Болгарт өмнө нь томилогдож байсан Ерөнхий консулууд бүгд Англи хэлтэй байсан уу гэвэл үгүй. Та нар судлаад үзээрэй. Төрийн бодлогыг таниулах, явуулах мэдлэг, чадвартай, туршлагатай хүнээ томилоод явуулж байсан туршлага их бий. Манайд ч гэсэн бусад орнууд Элчин сайдаа томилоод явуулахдаа тийм бодлого баримталдаг. Тухайн хүнийг Болгарт Элчин сайдаар томилоход Англи хэлтэй юу, үгүй гэдэг нь миний хувьд чухал биш. Харин Ц.Цэнгэл бол УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүнийхээ хувьд гадаадад Монгол Улсаа төлөөлөхөд тохиромжтой хүн” гэсэн юм.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • Цогтоо сайд зөв ярьсан байна

  • Халхын шударга журамт чин зоригт хөвүүн болой.

    8 сар 7, 2020 at 1:01 pm

    Хүн болгон англи хэлтэй байх шаардлагагүй гэдэг нь үнэн шүү. Монголчуудаа! Одоо хүн муулаад хамраа ухаад гэртээ суудаг хүмүүс нь олон болж, ажил гүйцэтгэхээр яваа хүнийг ингэж ч болохгүй ээ. Зарим 1 нь humanity гээд уншиж ч чадахгүй хүмүүс байгаа даа.

  • оркууд ойлгох болов уу даа, энэ хүн бол төрийн хүн

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account