Б.Ганхуяг: Ногдол ашиг түгээх нь бэлэн мөнгө тараалт биш

Б.Ганхуяг: Ногдол ашиг түгээх нь бэлэн мөнгө тараалт биш

Б.Ганхуяг: Ногдол ашиг түгээх нь бэлэн мөнгө тараалт биш

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Өнгөрөгч даваа гарагт “Эрдэнэс-Тавантолгой ” ХК-ийн ТУЗ хуралдаж 2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Ногдол ашгийн хүрээнд 1 их наяд 80 тэрбум төгрөг хуваарилагдахаар байгаа. 85.4 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14.7 хувийг Монгол Улсын иргэд 1072 хувьцаагаараа, 0.05 хувийг аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшдэг. 1 ногдол ашигт 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 84 мянган хувьцаа эзэмшигч “1072” аппликейшныг татаж авсан. 59 мянган иргэн шинээр данс нээлгэсэн байна. Үүнийг бид онлайн хэлбэрээр бүртгэж байгаа. Өнөөдөр брокер, диллерийн компанийн төлөөлөл, Арилжаа эрхлэгчдийн холбоо хамтарч энэ хэвлэлийн хурал хийж байгаа. Иргэдийг чирэгдэлд оруулахгүйн тулд хөл хорио тогтоосон үед аль болох ачаалал багатайгаар орчин үеийн техник, технологи ашиглаж энэ бүртгэлийг явуулах, иргэддээ нэмэлт мэдээлэл өгөх, шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахын тулд энэ хурлыг хийж байна. Та бүхнээрээ дамжуулан ард түмэндээ нэг зүйлийг ойлгуулахыг хичээнгүйлэн хүсэхэд энэ бол бэлэн мөнгө тарааж буй хэрэг биш юм шүү. Тэгж ойлгож болохгүй. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөрийн бизнесийн ирээдүйн мөнгөн урсгал, төсөөллөөр хувьцаа гаргадаг. Хувьцаа эзэмшигч нь тухайн компанийг ашигтай ажиллахыг шаарддаг. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа өөрийн цэвэр ашгаасаа төрдөө болон иргэддээ ногдол ашиг хуваарилж байгаа юм. Монгол Улсын Засгийн газарт 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг очиж байгаа бөгөөд Засгийн газар төмөр зам, “Тавантолгой түлш” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна” хэмээн онцлов.

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр ярихдаа “Ногдол ашиг хуваарилж байгааг бид юу гэж харж байна вэ гэхээр хувьцаанаасаа өгөөжөө л хүртэж байгаа хэрэг шүү дээ. Сонгуультай холбож ойлгоод байх шиг байна. Тийм биш. Өнөөдөр бол хувьцаат компаниуд Компанийн тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу ТУЗ-өө хуралдуулаад хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах вэ гэдэг шийдвэрээ гаргадаг улирал. Өчигдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг оролцуулаад 26 компани ногдол ашиг хуваарилах талаараа олон нийтэд мэдээлчихээд байна. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаа нь арилжаалагддаг 25 компани байгаагаас “АПУ” ХК хамгийн их ногдол ашиг хуваарилахаа зарлаад байгаа. Үүн дээр нэмэгдээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашгаа тараахаар болж байна” гэлээ.

Ц.Болд

cэтгэгдэлүүд
  • хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртдэг нь зах зээлийн хууль ш дээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account