Коронавирусын халдвар авсан Монгол залуу нас барлаа

Коронавирусын халдвар авсан Монгол залуу нас барлаа

Коронавирусын халдвар авсан Монгол залуу нас барлаа

Коронавирусын халдвар БНСУ-д эрчимтэй нэмэгдэж, Ерөнхийлөгч Мүн Жэн Ин орон даяар онц байдал зарласнаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тус улсын Намъянжу хотод 35 настай Монгол иргэнээс коронавирусын халдвар илэрсэн талаар Солонгосын зарим хэвлэл мэдээлсэн. Харин “Коронавирусын халдвар авсан дээрх эрэгтэй нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл. Үүнийгээ ч Солонгосын тухайн сайтууд засч залруулсан. Тухайн Монгол иргэний биеийн байдал одоогоор маш хүнд байгаа” гэж манай Эрүүл мэндийн яам өнөөдөр өглөө мэдэгдсэн.

 Коронавирусын халдвар авсан Монгол иргэн элэгний өвчнөө эмчлүүлэхээр өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очсон бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнө шинжилгээ өгөхөд дээрх өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Азаар ч гэх үү түүнтэй хамт явсан эхнэр, эгч хоёроос нь халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Харин сүүлд авсан мэдээгээр БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээлснийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам уламжиллаа.

/Гэрэл зургийн эх сурвалж: businessinsider.com/

С.Болд

cэтгэгдэлүүд
  • Цагаан сараар амраах хэрэггүй байсан

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account