Д.Сумьяабазар: Тавантолгойн ордоор битгий улстөржөөч ээ…

Д.Сумьяабазар: Тавантолгойн ордоор битгий улстөржөөч ээ…

Д.Сумьяабазар: Тавантолгойн ордоор битгий улстөржөөч ээ…

Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сайд Д.Сумьяабазар “MCS групп Шинхуа групптэй хамтраад Тавантолгойн нүүрсний ордыг авах гэж байсныг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зогсоож байсан сайшаалтай зүйл бий. У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдаад “Тавантолгойн бүлэг ордыг бид яах ёстой юм. Энэ асуудлыг хариуцаж буй сайдын хувьд санал боловсруулж оруулж ирж танилцуул” гэдэг чиглэл өгч байсан. Тавантолгойн орд өнгөрсөн 10 жилд улстөрийн зовлон, маргаан дагуулсан төсөл. Мега төсөл өөрөө дандаа улстөрийн хардалт сэрдэлт дагуулдаг зүйл л дээ. Бид бодож бодож Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар анх удаагаа Олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа компани болж гарах нь зөв юм гэж шийдсэн. Замбараагүй байсан уул уурхайг цэгцлэж байгаа Ерөнхий  сайдын шийдвэр зөв гэсэн бидний байр суурь одоо ч хэвээрээ. Ер нь эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай аливаа асуудлыг шийдэхдээ хоорондоо ярилцаж байж, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, намуудын бүлгүүдээр оруулж байж том асуудлыг шийдэж байх ёстой. Энэ зарчмаар Тавантолгой төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байх нь зөв гэж бүх шийдвэрийг гаргуулж байсан. Харамсалтай нь 2020 оны улстөр эхэлж байна. Тавантолгойн ордоор битгий улстөржөөч ээ. Улсын эрх ашиг бол аль нэг намын эрх ашгаас илүүтэй Монголын ард түмний эрх ашиг  руу явах ёстой. Улстөр гэдгийг ойлгож байна. Гэхдээ тоглоом тоотой нь дээр. Аливаа юманд зөв хандах ёстой. Өөрөө эхлээд дэмжээд явж байсан, хориг тавих асуудал нь өөрт нь бэлэн байсан. Тухайн үед яагаад энэ асуудлыг тавиагүй, яагаад одоо гаргаж ирж байгаа юм гэдэг нь асуултын тэмдэг болж байна.  Тавантолгойн IPO-г дэмжсэн УИХ-ын 73 дугаар тогтоол, аюулгүй байдлын зөвлөмжүүд гарсан. Дээрээс нь Засгийн газрын бараг 10 гаруй тогтоолууд албажаад гараад явж байна. Үүн дээр Тавантолгойн бүлэг ордтой холбоотой, цаашлаад хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой, улсын эдийн засгийг дэмжсэн олон олон томоохон бүтээн байгуулалтын шийдвэрүүд гараад явж байна. Тухайлбал, Зүүнбаянгийн төмөр замын ажилд 750 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулаад явж байна. Гашуун сухайтын төмөр замыг угтуулан тавих нөхцөлтэйгөөр УИХ-ын 73 дугаар тогтоол болон Үндэсний аюулгүй байдлын тогтоолыг хавсаргаад нэг ёсондоо нүүрсээ урьдчилж зараад түүн дээрээ суурилж хөрөнгө босгохоор төлөвлөөд байна” гэгчлэн мэдээллээ. Мөн  “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүх үйл ажиллагаа УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тогтоол, шийдвэрийн дагуу хэрэгжиж ирсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн тухайд ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын өгсөн зөвлөмж, тогтоолын дагуу хийгдсээр ирсэн. Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний хороон дара С.Эрдэнэ нь салбарын яамны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг гуйвуулсан,  хувь хүний нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг удаа дараалан олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр “Оюу толгойн” ТУЗ-д Монголыг төлөөлөх хүмүүсийг богино хугацаанд сольж, илүү чадварлаг, мэдлэг боловсролтой хүмүүсийг томилох ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • Эрдэнэс-Тавантолгойг хувьчлаад хэрэггүй. Улсын өмчит байх нь зөв шүү

  • Юун улс төржих вэ.Одоо болоод гайгүй ашиг өгөөд байгаа уурхайг зарах гээд байгаад чинь дургүйцэж байна.заавал гадныхныг (мэдээж Хятад авна) оруулж ашгаа болон эрх мэдлээ хувааж хэдхэн жил ашиглаад дуусгах хэрэг байхгүй.Энэ оронд бид одоо цаг үед амьдраад хорвоо дуусахгүй дараагийн үеийн чамаас дээр толгойд үлдээе.

  • Улстөржүүлж болохгүй ш дээ. Сумьяабазар зөв ярьж байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account