Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлав

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлав

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлав

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Японы Наритагаас эх орондоо ирнэ. Тэрбээр хэд хоногийн өмнө “Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж, “Чамайг тэнд хорино” гэж хүртэлж бичүүлж, сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу гэж бодсоноо шууд хэлчихье. Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна” гэж цахим хуудсаараа мэдэгдсэн юм.

Ийнхүү экс Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Гэхдээ аль намаас “босох” нь одоогоор тодорхой бус байна. Ц.Элбэгдорж 2017 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаснаас хойш АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа юм.

Гэхдээ АН-ыг бараадаж, улмаар барьцаа лавшруулж өрсөлдөх хэмжээнд хүрье гэж бодож байвал боломж муутай. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас дахин нэр дэвшиж таарна. Тэгэхээр намын харьяалалгүй Элбэгээ нэг арга бодох л байх даа.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account