1072 хувьцааг авна, зарна гэсэн худал мэдээллийг шалгуулна

1072 хувьцааг авна, зарна гэсэн худал мэдээллийг шалгуулна

1072 хувьцааг авна, зарна гэсэн худал мэдээллийг шалгуулна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Мэдээллийг “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт хийсэн юм. Тэрбээр “2020 оны 3 дугаар сарын 30-4 дүгээр сарын 3-ны хооронд 1800-1072 шууд утсаар 1840 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан байна. “1072 Хувьцааны мэдээллийн төв” дээр 280  хүн биеэрээ ирж үйлчлүүлж зөвлөгөө авсан. Нийтдээ 29413 иргэн өөрийн биеэрээ ирж мэдээлэл авсан бол 1800-1072 утас руу 70795 иргэн хандсан байна. Энэ мэдээлэл, зөвлөгөөг бид  2.511.000 хувьцаа эзэмшигчид хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс өмнө хүртээхтэй холбогдуулж иргэдийн мэдээлэл дутуу дулимаг байдаг. Тийм учир Монголын хамгийн том хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс-Тавантолгой” ХК байнгын мэдээлэл хүргэж байх үүрэгтэй. Сүүлийн үед “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг  зарна, авна гэсэн худал мэдээлэл сошиал орчинд гарах болсон. Тухайн асуудлыг холбогдох байгууллагад өгч шалгуулж байгаа” гэгчлэн өгүүллээ.

Д.Батмөнх

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account