МСҮТ-ийг дэмжсэн бодлогын нам ба хүний хөгжил

МСҮТ-ийг дэмжсэн бодлогын нам ба хүний хөгжил

МСҮТ-ийг дэмжсэн бодлогын нам ба хүний хөгжил

“Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг зүйр үг байдаг. Бас “Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай” гэдэг үг ч бий. Энэ утгаараа хүн бүр дээд мэргэжил эзэмших боломжгүй. Зарим нь зангиа зүүж, гоё “гонжоом” өмсч ширээний ард суудаг юмаа гэхэд нөгөө хэсэг нь барилгачин, шаварчин, слесарь, тогооч, токарьчин, гагнуурчин, жолооч, сувилагч, машинист, уурхайчин, мужаан зэрэг тусгай мэргэжил эзэмших ёстой. Угаасаа энэ бол нийгмийн амьдралын зүй тогтол. Энэ тогтолцоо 1990 оноос хойш алдагдаад байсан билээ. Хүн болгон дарга болох гээд дээд сургуулиуд руу зүтгэчихсэн. Үүнийг дагаад хувийн их, дээд сургуулиуд ч борооны дараах мөөг шиг олширсон. Үр дагаварт нь дээд боловсролын чанар, үнэлэмж алдагдаж, гудамжаар дүүрэн дипломтой ажилгүйчүүд хөлхөлддөг болсон нь нууц биш. Улс орон хөгжихийн тулд мэргэжлийн боловсролыг дэмжихээс өөр аргагүй. Яагаад гэвэл хэн хүнд, хөнгөн үйлдвэр дээр ажиллаж, хэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх юм бэ? Ийм учраас л төр засаг боловсролын тогтолцоог улс орны ирээдүй, хувь хүний хөгжилтэй уялдуулж тодорхойлох үүрэгтэй, тийм чадамж чадвартай, санаачилга, сэтгэлтэй байх ёстой юм.

МАН-ын Засгийн газар 2019 оноос МСҮТ, Политехник коллежийн оюутнуудад сар бүр 100.000 төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, 2020 оноос эхлэн  200.000 төгрөг болгож нэмэгдүүлсэнийг ерөөсөө л улсын ч, тухайн суралцагчийн ч ирээдүйг харсан бодлогын зоримог арга хэмжээ гэж хүмүүс талархаж байна. Энэхүү тэтгэлэгт 2020 онд 79.9 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд төр, хувийн хэвшлийн 80 МСҮТ, Политехник коллежийн 36.000 орчим суралцагч сар бүр хамрагдаж байгаа юм. Хөгжлийн бодлогыг харж чадаж байгаагийн нэгэн илэрхийлэл гэж үүнийг л хэлэх биз ээ.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • одоо л зөв явж байна даа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account