Ж.Бямбадорж, Б.Батзориг нарыг чөлөөлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар Ж.Бямбадоржийг гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, эсэх асуудлаар тооллогын комисс гаргаж, нууц санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө.
Д.Дорж
Зочин
аль аль нь дажгүй хүмүүс ш дээ