Л.Наранбаатар: З.Энхболд үнэхээр мангас юм байна

Л.Наранбаатар: З.Энхболд үнэхээр мангас юм байна

Л.Наранбаатар: З.Энхболд үнэхээр мангас юм байна

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж З.Энхболдтой мэдээллийг дахин хийлээ. Тэрбээр “Миний бие 2020 оны 3 сарын 18-нд хэвлэлийн хурал хийж УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, одоо АН-ын даргын зөвлөх З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой болон бизнесийн ашиг сонирхол нэгтэй хүнээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар АТГ, ЭЦГ, ТЕГ-т хандсан. Харамсалтай нь хууль хүчний байгууллагууд өнөөдрийн байдлаар энэ хүнийг шалгахгүй гэдэг хариу өгсөн. З.Энхбод гэдэг хүн үнэхээр мангас болчихож. Хууль хүчний байгууллагууд айгаад шалгахгүй байна. 1 дүгээрт үүнийг цохон тэмдэглэе. 2 дугаарт өнөөдөр “Зууны мэдээ” сонин дээр ноцтой юм гарсан байна. Хууль хүчний байгууллага заавал шалгах ёстой мэдээлэл. УИХ-ын 2016 оны сонгуульд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамтрагч “Страто” компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэдэг хүн З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан баримт гараад ирлээ. Энэ бол нотлох баримт. Би “Страто”-гийн ард З.Энхболд байгаа гэж олон баримтаар хэлээд хууль шалгахгүй байна. 2016 онд сонгуулийн ерөнхий менежер хийгээд явж байсан хүн З.Энхболдод сонгуулийн хандив өгсөн үү, ямар ч байсан улстөрийн үйл хэрэгт нь голлох үүрэгтэй оролцоод явж байна. Энэ бол нотлох баримт учраас дахин АТГ, цагдаа, тагнуулд З.Энхболд гэдэг хүн “Страто” гэдэг компанид хувьцаа эзэмшдэггүй учраас шалгахгүй гэдэг. Ямар тэнэг хүн хувьцаа эзэмшиж байгаагаа ил тод бичээд байж байх вэ? З.Хишигтогтох, А.Баттүшиг нартай холбоотой хамаарал бүхий бараг 20-иод компани бий. Эд явж байгаад З.Энхболдын өөрийнх хувийн өсчлөлп байдаг “Интер”-т оффислоод байна. Тэнд түрээсний мөнгө төлдөг болж байна. Схемээр харахаар “Страто”-гийн нүүрсний орлого түрээсийн орлого болж угаагдаад төлөгдөж байж магадгүй ч үүнийг шалгахгүй байна. “Страто”-гоос З.Хишигтогтох цалин авч байна. Энэ талаар “Страто” компаниас надад мэдээлэл өгсөн. Би эх сурвалжаа нууцална, шалгах үүрэг нь АТГ, цагдаа, прокурорт байгаа. Маш тодорхой нэг зүйлийг хэлэхэд 2018 оны 10 дугаар сараас Т.Батдэлгэр гэдэг хүн “Страто” компаниас цалин авсан байна. З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзий. Түүний төрсөн дүү Т.Батдэлгэр нь цалин авсан. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох ч 2018 оны 9 дүгээр сараас “Страто”-гоос одоо хүртэл цалин авч байна. 2015 оны 4 дүгээр сард З.Энхболд Тавантолгойн гэрээг унагаад “Эрдэнэс-Тавантолгой” дээр 30 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих бололцоог хаасан” гэгчлэн баахан баримт дурдлаа.

Д.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account