У.Хүрэлсүх: Би өөрийнхөө багийг сонгуульд авч орно

У.Хүрэлсүх: Би өөрийнхөө багийг сонгуульд авч орно

У.Хүрэлсүх: Би өөрийнхөө багийг сонгуульд авч орно

УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвслүүд  өнөөдөр хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ МАН албан ёсоор сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох бичиг, баримтаа гардуулж өглөө. Хэдийгээр коронавирусын халдвараас болж  хүндхэн нөхцөл байдалтай байгаач  УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Монголд уг өвчин хяналтанд байгаа. Байдалд харьцангуй тайван байна. Халдвар нэлээд хүндэрсэн БНСУ парламентын сонгуулиа амжилттай хийлээ. Ийм учраас миний бие ард иргэдээ хандаж Төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Би намын даргын хувьд нэр дэвшигчдийг мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлахгүй байх чиглэл өгсөн. Энэ дагуу МАН нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авахгүй. Мөнгө авна гэдэг бол хууль зөрчсөн асуудал. Монголын парламентад хулгайчид биш сор болсон хүмүүс, шилдэг сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг. Hамын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно. Энэ дашрамд хэлэхэд МАН-ын Мөрийн хөтөлбөрт хууль бус нэг ч заалт байхгүй” гэв.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг

  • дэмжиж байна

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account